| | USD/MNT 0₮
СӨБ болон ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах багийн ажлын нээлт болж, Боловсролын сайд П.Наранбаяр оролцож байна.
Тэрбээр, “2023 онд манай улсад хийсэн PSA- ийн сургалтын үзүүлэлтээр хүүхдүүд сургуульдаа ирэх дуртай гэж гарсан. Боловсролд хэд дахин их хөрөнгө зардаг улсуудаас ч илүү өндөр үзүүлэлт байсан. Үүнийг битгий алдаасай.
Өнөөдөр бага сургуулийн боловсрол юу руу чиглэх юм бэ гэж. Олон юм битгий яриарай. Уншиж сургах. Уншиж сургана гэдэг минутын уншлагыг хэлж байгаа зүйл ерөөсөө биш. Дуржигнатал уншчихаад чи юу ойлгов гэхээр юу ч ойлгоогүй хүүхэд зогсож байдаг энэ минутын уншлага гэдэг зүйлийг эргэн харах цаг нь болсон. Уншаад түүн дотор ороод ойлгоод тэрийг илэрхийлж чаддаг хүүхдийг бий болгох нь дунд сургуульд академик боловсролын суурь тавигдах хүүхэд бий болдог.
Гэрийн даалгавар 20 минут. Сургууль дээр хүүхдийг авч үлдэж давтлага хийлгэдэг цагийг зогсоомоор байна. Энэ болгон дээр сурах бичиг, хөтөлбөр чиглэж байх ёстой шүү. Өнөөдөр хэдэн цагийн хичээнгүй бичигт тэр хүүхэд зориулж байна вэ? Гэтэл төрсөн цагаасаа эхэлж утастай харилцаад, юм аа үздэг болчихсон хүүхдүүд байгаа шүү дээ. Бүтээлч хэсэгт зориулсан цаг нэмэгдээсэй гэж. Хичээнгүй бичгийн цагийг цөөлмөөр байна" гэв.