| | USD/MNT 0₮
Өнөөдөр Олимпод манай улсын таван тамирчин өрсөлдөнө.
14:00 цаг. Эрэгтэй марафон гүйлтэд Б.Сэр-Од 79 тамирчинтай уралдана.
17:00 цаг. Чөлөөт бөхийн эмэгтэй -62 кг жингийн дагах барилдаанд П.Орхон 2018 оны дэлхийн аваргын мөнгөн медальт, 2021 оны дэлхийн аварга, Европын дөрвөн удаагийн аварга Болгарын 27 настай Билиана Живкова Дудоватай барилдана.
17:00 цаг. Чөлөөт бөхийн эмэгтэй 76 кг жингийн эхний шатанд Э.Даваанасан Африк тивийн хоёр удаагийн аварга Нигерийн 30 настай Ханна Амучечи Руебэнтэй барилдана.
17:00 цаг. Чөлөөт бөхийн эрэгтэй -65 кг жингийн эхний шатанд Т.Тулга дэлхийн аваргын хошой хүрэл медальт Кубын 35 настай Алехандро Энрике Валдес Тобиертэй барилдана.
22:00 цаг. Хүндийн өргөлтийн эмэгтэй -81 кг жинд М. Анхцэцэг өрсөлдөнө. Түүний жинд нийт 13 тамирчин хүч үзнэ.