| | USD/MNT 0₮
Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида 2024 оны наймдугаар сарын 9-12-ны өдрүүдэд Казахстан, Узбекистан, Монгол Улсад тус тус хийхээр төлөвлөж байсан албан ёсны айлчлал Япон Улсад хүчтэй газар хөдлөлт болсонтой холбогдуулан цуцлагдав. Япон Улсын Миязаки мужид 2024 оны наймдугаар сарын 8-ны өдөр болсон газар хөдлөлтийн улмаас илүү өргөн хүрээг хамарсан хүчтэй газар хөдлөлт болох магадлал нэмэгдсэн тухай Япон Улсын Цаг уурын агентлагаас мэдээлж, иргэдэд сэрэмжлүүлэг гаргаад байна.