| | USD/MNT 0₮
2024-2025 оны хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах 77,285 хүүхэд байгаагаас Улаанбаатар хотын төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцах 38,398 хүүхэд байна.
Дүүргээр нь авч үзвэл:
Багануур дүүрэг 620
Багахангай дүүрэг 113
Баянгол дүүрэг 5,807
Баянзүрх дүүрэг 10,425
Налайх дүүрэг 882
Сонгинохайрхан дүүрэг 7,890
Сүхбаатар дүүрэг 3,178
Хан-Уул дүүрэг 6,699
Чингэлтэй дүүрэг 2,785 хүүхэд байна.
Өнгөрсөн жилийн хувьд төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар дамжуулан 28,979 хүүхэд элсэлтийн бүртгэлээ амжилттай баталгаажуулжээ.
Энэ жил 2018.01.01-2018.12.31-ний хооронд төрсөн хүүхдүүд цахим бүртгэлд хамрагдах боломжтой бөгөөд 2017 онд төрсөн болон цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд харьяа, дүүргийн төрийн өмчийн сургууль дээр өөрийн болон хүүхдийн бичиг баримтыг бүрдүүлэн очно.
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл 2024.08.12-2024.08.25-ны өдрүүдийн хооронд Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia -аар цахимаар зохион байгуулагдах юм.
Хэрэв та цахимаар бүртгүүлэх боломжгүй байгаа тохиолдолд өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр хүүхдийн болон эцэг эх, асран хамгаалагчийн бичиг баримттайгаа очиж, дэмжих багийн тусламжтайгаар элсэлтийн бүртгэлийг баталгаажуулах, цуцлах боломжтой.