| | USD/MNT 0₮
Өвөрхангай аймаг, Есөнзүйл сум. Тахилга багийн “Хөндий бор хошуу“ гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 90 км, аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км/ 08.08-ны өдрийн 01:00 цагийн орчим 2 өрхийн 510 гаруй бог мал аянгад цохиулж хорогдсон тухай мэдээллийг мөн өдрийн 12:43 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Ийнхүү Есөнзүйл сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтанууд 08.08-ны өдрийн 10:30 цагт очиход малчин Г, Т нарын 510 орчим бог мал аянгад цохиулж хорогдсон байсан тул сэг зэмийг устгахаар ажиллаж байгаа тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн аж. Улмаар Сэг зэм устгах ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.