| | USD/MNT 0₮

Хөвсгөл аймгийн “Тэнгис-Шишгэд”-ийн голд осолдсон иргэний цогцсыг тав хоногийн дараа олжээ

Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум. Хоолойн зах багийн "Тэнгис" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 300 км, сумын төвөөс баруун хойд зүгт 100 км/ “Тэнгис-Шишгэд”-ын голд 3 хүн моторт завиар зугаалж яваад завь нь хөмөрч 2 хүн нь эсэн мэнд гарч, 1 хүн нь осолдсон тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 19:08 цагт ОБЕГ хүлээн авсан.

 Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхэнтэй иргэн П/36 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 08.08-ны өдрийн 08:00 цагаас зохион байгуулжээ. Улмаар мөн өдрийн 18:04 цагт нисдэг тэргээр агаараас тандалт хийж явсан нисэх багийн бүрэлдэхүүн тухайн иргэний цогцсыг Монгол Улсын хилээс дотогш 5 км орчим газарт голын сайранд тогтсон байсныг олсон.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.