| | USD/MNT 0₮
Жаран жилийн түүхтэй 29-рсургууль танигдахгүй болтлоо өнгөө засаж, ирэх 9-р сарын 1-нд хүүхэд багачуудаа хүлээж авахад бэлэн болжээ. Байшин барилга нь хуучирч муудан, ашиглах боломжгүй тухай мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсаар олон жилийн нүүр үзээд байсан , сонсгол , хэл ярианы бэрхшээлтэй улсын хэмжээний цорын ганц сургуульд их засвар хийх санхүүжилтийг шинээр томилогдсон Нийслэлийн засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Л. Хосбаяр шийдүүлж, засварын ажлыг зуны турш хянан газар дээр нь байнга ажилласны үр дүн ийнхүү гарч байна. 29-р сургуульд 21 аймаг, 9 дүүргийн, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй 300 хүүхэд сурдаг. Сэтгэл, зүтгэл байвал ямар ч ажлыг ард гарч болдгийг нийслэлийн удирдлагын баг харуулж байна.