| | USD/MNT 0₮

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 12-ноос зогсооно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 12-ноос зогсоож, аравдугаар сарын 12-ноос сэргээнэ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд сонгуулийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, санал авах байр болон сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч нар сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг хийлгэж болохоор заасан.

Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд ийм зохицуулалт тусаагүй. Өөрөөр хэлбэл, ирэх даваа гаргаас хойш шилжилт хөдөлгөөн хийхгүй юм.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.