| | USD/MNT 0₮
Хэдхэн сарын өмнө ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй охин “Новшийн боловсролын систем байсан ч 12 жилээ амжилттай дүүргэсэнд баяр хүргэе” хэмээн олон нийтийг шуугиулсан. Түүнийг шүүмжлэх иргэд байхад, нэгийг бодож хоёрыг тунгаах хүмүүс ч цөөнгүй байлаа. Үнэхээр монголын олон асуудлын тоосонд дарагддаг салбар бол яалтчгүй боловсролын салбар. Үе үеийн боловсролын сайд нар дунд чансаатай хууль баталсан түшээ хомс. Тэгвэл энэ удаа тэдний залгамж халааг ХҮН намаас сонгогдсон П.Наранбаяр авчээ. Манай улс энэ жил түүхэндээ анх удаа 126 гишүүн парламетад орж цаашлаад бүр хамтарсан засгийн газар байгууллаа. Үүний үр дүнд шинэ монгол сургуулийн захирал олноо боловсролтой багш дүрээр танигдсан П.Наранбаяр сайдын сэнтийд заларчээ. Түүний хувьд 2024 оны УИХ-ын сонгуулийн суртачилгааны өмнө цэцэрлэгийн хүүхдүүдийн өмнө сөгдөн мөргөхөөс холгүй долоох шахуу гүйж мөлхөж, тоглож явсан. Тэгж хүний нялх үрсээр шоу хийж их хуралд гарсан сайд яг түүн шигээ олны хүүхдийн боловсролд анхаарч чадах болов уу? Боловсролын салбарт хэрэгтэй хүчтэй хууль санаачилж баталж чадах уу?
Ажлаа аваад удаагүй байгаа шинэхэн сайдыг салбарынхан нв багагүй шүүмжилж эхлэв. Тодруулбал, Багш Мөнхтуяа, “Боловсролын салбарын мянга, мянган багш, ажилтныг төлөөлж, УИХ-д сонгогдсон гишүүний хувьд таны дэвшүүлээд байгаа БАГШИЙГ СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ бодлогыг чинь багш нар маань дэмжихгүй байгаа учраас би ч бас дэмжихгүй гэдгээ үүгээр илэрхийлье.
Цаашид аливаа бодлого, шийдвэр гаргахдаа салбарын багш, ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, тал талаас нь цэгнэж үзсэний үндсэн дээр гаргаж байхыг хүсье гэжээ.
Ёстой л боловсролын салбарт дорвитой бодлого шийдвэр маш чухал байгаа. Учир нь 2023 онд PISA үнэлгээний үр дүнд цочирдмоор хариу гарсан ч харамсалтай нь, төдий л бүхний хараанд өртөөгүй тэгэсгээд өнгөрчихсөн. Унших чадвараар 81 орноос 65 дугаар байранд орж, OECD-ын дунджаас таван жилийн хоцрогдолтой, Азийн дунджаас 2.5 жилийн хоцрогдолтой гараад буй. Цаашлаад ерөнхий боловсролын сургуулиуд одоог хүртэл хоёр ээлжээр хичээллэдэг, анги дүүргэлт ихтэй, агаар сэлгэлт муутай гээд анхан шатны хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудал байдаг нь нууц биш.
Шинэ сайдад чилийсэн дөрвөн жил байна. Хүүхдүүдэд хайртай гэгддэг тэрбээр тэдэнд зориулсан ямар бодлого шийдвэр гаргахыг боловсролын сайлбарт хөл гишгэдэг багш ажилчид төдийгүй ард түмэн харж байна.