| | USD/MNT 0₮

Ачааны машин шатсаны улмаас 95 тонн нүүрс галд өртжээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сум, Бага-Овоо багийн “Морин заг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 390 км, сумын төвөөс урд зүгт 70 км, Шивээхүрэн боомтоос хойд зүгт 21 км/-т ачааны автомашин шатаж байна гэсэн мэдээллийг өчигдөр /2024.08.07/ 02:05 цагт ирүүлсэн байна.

“МАК” ХХК-ийн галын хэсгийн ажилтанууд, “Өсөх зоос” ХХК-ийн галын хэсгийн ажилтанууд 35 км замыг туулан 03:20 цагт очиход, “Beiben North Benz ND4250” загварын зүтгүүрийн 12 ширхэг дугуй, 95 тонн нүүрс шатаж байсныг 10:09 цагт бүрэн унтраасан тухай тус автомашины жолооч Ч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.