| | USD/MNT 0₮
Чагдгаагийн Батцэцэг гэх бүсгүй УЛ МӨРГҮЙЧҮҮД цуврал нийтлэл бичдэг ба хоггүй орчныг бий болгох зорилгоор цахим хуудсаараа дамжуулж нөлөөллийг нийтэд түгээдэг нэгэн. Тэгвэл тэрбээр өнөөдөр /2024.08.07/ өөрийн цахим хуудаснаа ийн нийтэлжээ.
“Говь-Алтай аймгийн Шарга сумын ойролцоо “Ээвийн буудал” нэртэй газраар дайрлаа. Ингээ саадаг бололтой, ботгоо хашсан байна.
Хорхог, хоормог, буудал хаягтай овоо хэдэн гэр, дэлгүүр, шатахуун түгээгүүр байхыг үзвэл говийн Урьхан маягийн юм.
Овоолсон бакришка, хаягдал кузов, сагасан хогийг нь харахаар ангилаад, тармуурдаад ачаад явмаар, айлуудыг нь цуглуулаад аашлаад хаямаар санагдана.
Хогоо ачъя аа, Говь-Алтайчууд аа!” гэж бичсэн байна.