| | USD/MNT 0₮

Н.УЧРАЛ: Ирэх даваа гарагт Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийн тодотгол, гурван нам хамтарсан гэрээгээ зурна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2024.08.07/ УИХ-ын Гишүүн Н.Учрал танилцууллаа.

Тэрбээр, “Өчигдөр ерөнхий сайдын ахлуулсан бүрэлдэхүүнтэйгээр засгийн газар нүүх, байршлыг тодорхойлох мөн тунел гаргах гүүр байгууламж гаргах, туулийн хурдны замаас хэрхэн засгийн газрын шинээр баригдах барилга байгууламж барих газрыг барих холбох холболтыг хийх үү гэдэг дээр нөхцөл байдал дээр мэргэжлийн байгууллагууд очиж танилцсан ингээд төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхийн тулд төсвүүдийг энэ төсвийн тодотгол дээр суулгаж өгч байгаа. Төсвийн тодотголын гол зорилго бол хүлээгдэж буй төслийг урагшлуулах, ОУ-ын зөвлөх үйлчилгээнүүдийг авахад бүрэн чиглэгдэнэ гэж ойлгож болно. Ингээд цомхон, чадварлаг, ухаалаг төрийг бий болгоход ЗГ-ын хэрэг эрхлэх газар илүү анхаарч ажиллана. Ирэх даваа гарагт Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийн тодотгол, гурван нам хамтарсан гэрээгээ зурна” гэв.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.