| | USD/MNT 0₮

ОБЕГ: Хөвсгөл аймгийн “Тэнгис-Шишгэд”-ын голд гурван хүн моторт завиар зугаалж яваад нэг иргэн осолдлоо

Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум. Хоолойн зах багийн "Тэнгис" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 300 км, сумын төвөөс баруун хойд зүгт 100 км-т/  “Тэнгис-Шишгэд”-ын голд 3 хүн моторт завиар зугаалж яваад завь нь хөмөрч 2 хүн нь эсэн мэнд гарч, 1 хүн нь осолдсон тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 19:08 цагт ОБЕГ хүлээн авсан. Тус дуудлага мэдээллийн дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид,  Агаараас эрэн хайх, аврах ангийн 111 дүгээр анги, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхэнтэй иргэн П/36 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 08.06-ны өдөр эхлүүлжээ. Улмаар анх осолдсон газраас явганаар голын урьд болон хойд эргээр нийт 3.6 км газар, осолдсон газраас доош 9 км газар дроноор самналт хийж 18:00 цагт түр зогсоосон. 08.07-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн байна.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.