| | USD/MNT 0₮
Эмэгтэй чөлөөт бөхийн 68 кг-д зодоглож буй манай бөх Э.Дэлгэрмаа өчигдөр эхний барилдаандаа Кыргызстаны Мерим Жуманазаровад 8:3-аар дийлдлээ.
Түүнийг ялсан кыргыз бөх цааш явсаар финалд шалгарсан тул Дэлгэрмаа дагаж барилдах эрхтэй болсон юм. Улмаар дагах барилдаанд дэлхийн хошой аварга япон бөх Нонока Озакитай туллаа. 62, 65 кг-д дэлхийн аварга болж байсан япон бүсгүй жин өгсөн орж ирсэн юм. Энэ барилдаанд Озаки ямар ч хий гаргалгүй нягт барилдсаар манай бөхийг 6:0-ээр хожив. Ингэснээр тэрбээр хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон бол Э.Дэлгэрмаа олимпын наадмаа өндөрлүүлж байна.
Тун удахгүй манай олимпын найдваруудын нэг Д.Отгонжаргал эмэгтэйчүүдийн 50 кг-д эхний барилдаанаа хийнэ. Түүний эхний өрсөлдөгч нь Европын АШТ-ий хүрэл медальт Итали бөх Эмануэла Луицци байх юм.