| | USD/MNT 0₮

Нэгдүгээр ангийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ

Энэ хичээлийн жилд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 27 сургууль, 48 цэцэрлэг нийслэлд шинээр ашиглалтад оруулна.

Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “2024 оны наймдугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд долоон цэцэрлэг, дөрвөн сургууль ашиглалтад орсон. Ерөнхий боловсролын сургуульд 403,352 хүүхэд, цэцэрлэгт 142,150 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ. Цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн наймдугаар сарын 1-ний өдөр эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 68 мянган хүүхэд цахимаар бүртгүүлээд байна. Энэ хичээлийн шинэ жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 38 398 хүүхэд элсэх бөгөөд цахим бүртгэл наймдугаар сарын 12-ноос эхэлнэ. Энэ хичээлийн жилд төрийн болон хувийн нийт 265 сургуулийн автобус үйлчилгээнд явахаар төлөвлөөд байна” гэлээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.