| | USD/MNT 0₮
Ховд аймаг, Мянгад сум, Баянбулаг багийн “Өндөр хөхийн-Уулын ар бэл” гэдэг газарт долдугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагийн орчим 3 хүн малаа хариулж яваад аянгад цохиулж 2 хүүхэд нас барж, 1 хүн нь эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээллийг наймдугаар сарын 5-ны өдрийн 09:35 цагт хүлээн авсан. Мэдээллийн дагуу Мянгад сумын Эрүүл мэндийн төвийн эмч долдугаар сарын 30-ны өдрийн 11:30 цагт очиход Ц/17 настай, эрэгтэй/, Г/17 настай, эрэгтэй/ нар аянгад цохиулж нас барсан байсан бөгөөд иргэн Б/25 настай, эрэгтэй/ биеийн байдал хүнд байсан тул Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв руу хүргүүлсэн тухай мэдээллийг тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.