| | USD/MNT 0₮
Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 34.690, мөрдөн байцаалтын 2.692 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 505 хэргийг хүргүүлсэн. Үүнээс онцлох хэргийг дурдвал, Монгол Улсад бүртгэлтэй “Т.Т” ХХК нь 2022 оноос 2023 оны хугацаанд нэр бүхий бусад аж ахуйн нэгжүүдэд хуурамч онцгой албан татварын тэмдэгт наасан архи, согтууруулах ундааг худалдан борлуулсан гэх хэрэгт иргэн Т.Б-г энэ оны 08 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.