| | USD/MNT 0₮

П.Эрхэмбулган: Цахим сүлжээнд нийтлэгдсэн туузан хорхойн бичлэг, мэдээлэл нотлогдоогүй

Цахим сүлжээнд түгээд байгаа туузан хорхойн бичлэгийн талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган өнөөдөр /2024.08.05/ дараах мэдээллийг өглөө.

“Сүхбаатар талбайн дэргэдэх Сэнтрал товер барилгын арын туслах зам болон ойр орчмын зам талбайд туузан хорхой шимэгч байна гэсэн мэдээллийн дагуу нийслэлийн эрүүл мэндийн газрын холбогдох чиглэлийн улсын байцаагч 2024 оны наймдугаар сарын 4-ний өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн. Хяналт шалгалтаар цахим мэдээлэлд оруулсан нутаг дэвсгэр нь Улаанбаатар хот Монгол Улс гэдгийг тогтоох боломжгүй байсан. Мөн мэдээлэлд тусгагдсан байршилд борооны ус байхгүй, зам талбай цэвэрхэн, туузан хорхой илрээгүй гэдэг мэдээлэл өгсөн” гэв.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.