| | USD/MNT 0₮

Замын-Үүд сумын төлбөр авах цэг бүрэн цахимжлаа

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төлбөр авах цэгийн үйл ажиллагааг өнөөдрөөс /2024.08.05/ бүрэн цахимжууллсан талаар Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ. Иргэд, тээвэрчид та бүхэн төлбөрөө www.ezam.mn, Emongolia, Аutobox, Toki, Mostmoney, Gerege аппликейшнаар цахим төлбөрөө цагт нь төлөх боломжтой. Мөн тээвэрлэгч иргэн, аж ахуй нэгж байгууллагад Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага “MNS 4598:2020” стандартад нийцүүлэн тээвэрлэлт хийхийг зөвлөжээ. Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ нь 2024 онд улсын хэмжээнд байрлах бүх төлбөр авах цэгийг цахимжуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.