| | USD/MNT 0₮

Төөрсөн иргэнийг хилчид эсэн мэнд олжээ

Дорнод аймгийн Чойбалсан сумын гуравдугаар багийн иргэн Б нь 2024 оны наймдугаар сарын 1-ний өдөр 08.00 цагт гэрээсээ адууны эрэлд гарч, сураггүй болсон байна. Хилийн цэргийн 0132 дугаар ангийн хариуцсан хэсэг, хилийн 1492 дугаар тэмдгийн чиглэлд улсын хилээс 2 км зайд “Бор даваа” нэртэй газар морин уналгатай иргэн Б-г зүг чигээ алдан төөрсөн байдалтай явсныг Хилийн цэргийн 0192 дугаар салбараас томилогдсон эрэл хайгуулын бүлэг наймдугаар сарын 4-ны өдрийн 13:15 цагт илрүүлжээ. Дорнод аймгийн Онцгой байдал, Цагдаагийн газар, ар гэрт нь мэдэгдэн, тухайн иргэнд анхан шатны тусламж үзүүлэн, ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өглөө.

Тус иргэнийг 2024 оны наймдугаар сарын 3-ны өдрийн 22:10 цагт ар гэрээс нь сураггүй алга болсон гэх мэдээллийн дагуу Дорнод аймгийн хэмжээнд эрэн хайж байсан аж.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.