| | USD/MNT 0₮

ЦЕГ: Бусдын амь насыг хөнөөж, зугтаасан сэжигтэй дөрвөн этгээдүүдийг шуурхай олж тогтоолоо

Бусдын амь насыг хөнөөж, зугтаасан сэжигтэй этгээдүүдийг шуурхай олж тогтоосон гэж ЦЕГ мэдээлэв. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ оны 08 дугаар сарын 02-ны 23 цагийн орчимд 39 настай, эрэгтэй “М” нь үл таних хүмүүст зодуулж нас барсан хэрэгт цагдаагийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Шалгалтаар Д, Г, Б, Ж нарын 4 этгээд уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон аж.  Ийнхүү сэжигтэй этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, Өвөрхангай аймгаас олж тогтоон, шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.