| | USD/MNT 0₮
Зуны Олимпын XXXIII наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд барилдаж мөнгөн медаль хүртсэн Б.Баасанхүү өнөөдөр эх орондоо ирлээ. Эх орондоо олимпын мөнгөн медаль авчирсан 12 дахь тамирчин бөгөөд олмпын дэд аварга, дэлхийн аварга болсон тав дахь Монгол тамирчин билээ. Тэрээр хэлэхдээ, “2024 оны Парисын олимпын мөнгөн медаль хүртсэндээ маш их баяртай байна. Барилдаанууддаа бэлтгэл дээрээ бэлдсэн зүйлсээ бүрэн хийж барилдсан харин финалын буюу алтан медалийн төлөөх барилдаанд бэлдсэн зүйлсээ бүрэн гаргаж чадаагүй. Японы тамирчин Цунадо Нацуми бол маш хүчтэй өрсөлдөгч байсан. Бүх монголчууддаа, баг хамт олон, багш нартаа маш их баярлалаа. Парист үлдсэн тамирчиддаа амжилт хүсье. Мөнгөн медаль маань булган сүүлтэй байг ээ. Олимпын баг тамирчидаа унасан ч, давсан ч дэмждэг байгаарай” гэлээ.