| | USD/MNT 0₮
Коронавирусийн талаар олон нийтийн сүлжээнд эх сурвалжгүй худлаа мэдээлэл тарааж байгаа иргэнийг Зөрчлийн хуулиар хоёр саяар, ААН байгууллагыг 20 хүртэлх сая төгрөгөөр торгож байсан бол журамд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг болсон. Тэгвэл ЭМЯ-ны албан тушаалтанд Эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдэгдлээ. Тэрбээр "Цахим орчинд нотлогдоогүй, үндэслэлгүй, иргэдийг бухимдуулсан мэдээ, мэдээллийг нийтлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Жишээлбэл, ЭМЯ-ны хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүн анхаарал болгоомжгүйгээсээ болж янз янзын цуурхал асуудал бий. Үүн дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Одоогийн байдлаар Эрүүгийн дөрвөн хэрэг, Зөрчлийн 12 хэргийг шалгаж байна.
Хорио цээрийн дэглэмийн үед мэргэжлийн байгууллагууд 24 цагийн турш ажиллаад ч ачааллаа дийлэхгүй байна. Ийм байхад худал ташаа мэдээлэл түгээж, цаг наргүй ажиллаж байгаа алба хаагчдад түвэг удахгүй байхыг хүсье. Ийм дэмий зүйлээр оролдмооргүй байна.
БНХАУ-аас зам барих мэргэжилтнүүд буюу 174 иргэнийг авчрах асуудлыг судалж үзсэн нь үнэн. Судалж үзээд хойшлуулах хэрэгтэй юм байна гэж үзсэн. Ийм байхад Дарханы зам дээр очоод туг лоозон бариад жагсах шаардлагагүй" гэсэн юм.
Ж.Амгалан: ЭМЯ-ны хариуцлагатай албан тушаалтан цуурхал тараасан тул Эрүүгийн хэрэг үүсгэсэн