| | USD/MNT 0₮
"Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нэр бүхий төлөөлөгч нар мэдүүлэг авах журмаар миний дүүг эрүүдэж, шүүж тамласан. Дүү минь зургаан хүүхэдтэй айлын бага нь, 21-хэн настай нялхаараа амьтан шүү дээ" хэмээн ар гэр нь гомдолтой байгаа юм. Тодруулбал, Талийгаач 21 настай О гэх залуу нь 461 дүгээр хорих ангид хоригдож байгаад энэ сарын 22-нд Улсын гуравдугаар эмнэлэгт хүргэгдэн нас барсан талаар ар гэрийхэн нь мэдээллээд, эрүүдэн шүүж, амь насаа алдахад хүргэсэн байж болзошгүй гэх цагдаагийн нэр бүхий алба хаагч нарт гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Мөн талийгаач эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байхдаа орноосоо гавлуулсан байдалтай байсныг ар гэрийнхэн нь мэдээлсэн.
Талийгаач О-ийн ангийнхан , найзууд , багш нар , хөлбөмбөгийн багийнхан өнөөдөр буюу 07-р сарын 25-ны 20:00 цагаас төв талбайд зул өргөхөөр болжээ.