| | USD/MNT 0₮

Г.Мөнxбаяр: Талийгаач өвчнөөр нас барсан

Өнөөдөр xэвлэлийнxэнд ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр xориx 461-р ангид нас барсан иргэн О.Той xолбогдоx асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр: Юуны өмнө талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай эрэгтэй О нь 2024 оны долдугаар сарын 23-ны өдөр нас барсан хэргийн талаар эрүүгийн хэргийн шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5-т зааснаар прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэмжээнд мэдээллийг танилцуулах гэж байна.

Цагдаагийн байгууллагад энэ оны долдугаар сарын 23-ны өдрийн 11.23 минутад улсын гуравдугаар эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт 2024 оны долдугаар сарын 22-ны өдөр цагдан хорих 461 дүгээр ангиас биеийн байдал хүнд хүн ирлээ гэх цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл бүртгэгдсэний дагуу БГД-ийн цагдаагийн 2-р хэлтсээс холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Амь хохирогч О нь эрүүгийн хуульд заасан 5 гэмт хэрэгт 7 холбогдогчтой 53 хэргээс 10 үйлдэлд яллагдагчаар татагдан, шалгагдаж байсан бөгөөд цагдаагийн байгууллагаас 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр эхлэн эрэн сурвалжилах ажиллагааг зохион байгуулсан.
2024 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр БГД-ийн нутаг дэвсгэрээс олж тогтоон прокурорын хяналтан доор мөрдөн шалгах ажиллагааг явуулж 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр ЧД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар эрүүгийн хэргийн хянан шалгах тухай хуульд заасны дагуу цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан.

Талийгаач О нь 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн цагдан хоригдож байх хугацаандаа 2024 оны долдугаар сарын 12-ны өдрөөс хойш хэвлий хэсгээр өвдөлт үүсэж, нуруу өвдөж байна гэх эрүүл мэндийн шалтгааны улмаас цагдан хорих 461 дүгээр ангид хэвтэн эмчлэгдэж байсан бөгөөд 2024 оны долдугаар сарын 22-ны өдөр бие нь муудаж улсын нэгдсэн гуравдугаар эмнэлэгт хүргэгдэн ирээд долдугаар сарын 23-ны өдөр цөсний шалтгаант нойр булчирхайн цочмог үрэвсэл үжлийн шок зэрэг урьдчилсан оноштойгоор нас барсан” гэжээ.

 

 

Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.