| | USD/MNT 0₮
ЦУОШГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг өнөөдөр, маргаашийн цаг агаарын нөхцөл байдлыг танилцууллаа.
Тэрбээр “Өнөөдөр өглөөний байдлаар Төв аймгийн зүүн Хэнтий, Дорнод аймгийн нутгаар бороо орж байна. Улаанбаатар хотын хувьд өнөөдөр бороо үргэлжлэн орно. Мөн энэ сарын 25-26-нд шилжих шөнө үргэлжлэн ороод, маргааш бага зэрэг орж, үдээс хойш зогсох төлөвтэй байна.
Бороо Хэнтийн уулархаг нутгаар үргэлжлэн орох тул Хэнтийн уулаас эхтэй томоохон голууд үерлэх магадлал өндөр байгаа тул голын ай, сав дагуу нутаглаж байгаа айл, өрхүүд үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Энэ сарын 27-нд бороо орохгүй, долоодугаар сарын 28-ны өдөр түр зуурын бороо орох төлөвтэй байгаа” гэв.