| | USD/MNT 0₮
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хужирбулан гэдэг газар 4 том хүн, 5 хүүхэд зугаалж явснаас “Туул” голын усанд 6 настай хүүхэд живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 22-ны өдрийн 16:04 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороо булгийн 19 дүгээр гудамжинд оршин суух хаягтай Х /6 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг анх осол болсон “Хар-Усан тохой” гэдэг газраас, Баянзүрхийн гүүр хүртэл 3-4 метр гүнд 16 удаагийн шумбалт хийж, Баянзүрхийн гүүрнээс, “Хар усан тохой” гэдэг газар хүртэл голын эрэг дагуу завьтайгаар зохион байгуулан ажиллаж үр дүнд хүрээгүй тул 21:35 цаг түр зогсоосон. Долдугаар сарын 23-ны өдрийн 06:29 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна.