| | USD/MNT 0₮

Хайр хэзээ ч өвтгөдөггүй, мөн хуучирдаггүй

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/301 дүгээр тушаалаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийг шинээр байгуулан ажиллаж байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Ингэснээр улсын хэмжээнд 2020 оны эхний хоёр сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 170 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 143 хэргээр буюу 45.7 хувиар буурсан юм. Тодруулбал, хүүхэд, гэр бүл хүчирхийллийн дуудлага мэдээлэл 2019 онд 4406 бүртгэгдсэн бол 2020 оны гуравдугаар сарын 23-ны байдлаар 2824 бүртгэгджээ. Энэ нь 35.9 хувиар буурсан сайн үзүүлэлт юм. 

Түүнчлэн цагдаагийн байгууллага нь гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан төлөвийг өөрчлөх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхолыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхэд төрийн болон төрийн бус байгуулага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хайр өвтгөдөггүй” урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг энэ оны гуравдугаар сарын 09-ний өдрөөс 27-ны өдөр хүртэл хугацаанд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нэгдсэн Үндэстний  байгууллагын Хүн амын сан зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулж байна. 

Иймд иргэд та бүхнийг цагдаагийн болон бусад байгууллагаас зохион байгуулж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх аливаа ажил, арга хэмжээг өргөнөөр дэмжин оролцож, гэмт хэрэг, зөрчилгүй, эрүүл, аюулгүй орчинд аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх, хүчирхийлэлгүй нийгмийг төлөвшүүлэхэд хамтран ажиллахыг уриалж байна. 

Хайр хэзээ ч өвтгөдөггүй, мөн хуучирдаггүй
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.