| | USD/MNT 0₮

Н.Өнөрцэцэгийн аав, ээж хоёр төрийн гурван өндөрлөгт хандана

Сэтгүүлч, Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг өнгөрсөн баасан /2024.07.19/ гарагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн жил, есөн сарын хорих ял оноосон. Улмаар мөн өдрөө 461-р нээлттэй хорих ангид хүргэсэн юм.

Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар давж заалдана гэж мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр 14 хоногийн дотор албажих бөгөөд, албажсанаас 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Тэр хүртэл Н.Өнөрцэцэг 461-р ангид хоригдох болоод буй. 

Тэгвэл Н.Өнөрцэцэгийн аав, ээж хоёр өнөөдөр /2024.07.23/ Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандах хүсэлтээ уламжлахаар Төрийн ордны баруун хаалган дээр сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болсон байна. 

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.