| | USD/MNT 0₮

Л.Мөнхтүшиг: Япон, Солонгос явахыг хүссэн иргэд эмх замбараагүй байдал үүсгээд байна

УОК-ын Шуурхай штаб үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан ээлжит мэдээллээ хийсэн. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэлэхдээ "ГХЯ болон ЭСЯ, Консулын газрууд гадаадад суугаа монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Гэхдээ коронавирусийн тархалт цар тахлыг хэмжээнд хүрчихсэн энэ үед дэлхий нийтээрээ хилийн хязгаарлалтаа чангаруулж байна. Үүнтэй холбоотойгоор манай улсын иргэд эх орондоо ирэх боломж нь хумигдаж байгаа юм. Тэгэхээр он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд манай улсын 21 мянга гаруй иргэн эх орондоо ирсэн. Мөн 190 мянга гаруй иргэн хилийн чандад оршин сууж байгаа. Иймд бид ЭСЯ-аар дамжуулан мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэж байна. Харин иргэдийн зүгээс янз бүрийн ташаа мэдээлэл түгээж, гадаадад суугаа иргэдийнхээ сэтгэл санааг нь үймүүлж, тайван байгаа нөхцөл байдалд нь сөргөөр нөлөөлж байгаа тохиолдлууд олноор гарч байна. Иймд суугаа орныхоо хууль тогтоомж болоод Засгийн газраас нь өгч байгаа зөвлөмжийг дагахыг хүсье.

Түүнчлэн гадаад улс руу чартер нислэг үйлдэх эсэхийг олон иргэн сонирхож асууж байна. Чартер нислэгт явах иргэд ГХЯ, УОК, МИАТ компанид өргөдөл өгөх шаардлагагүй. Бид энэ өргөдлийг хүлээж авахгүй. Хэрэв нислэг үйлдэгдэх нь тодорхой болвол тухайн иргэн гадаад улс руу зорчихдоо тасалбарыг хэрхэн худалдаж авдаг, тэр горимоороо худалдаж авна гэдгийг анхааруулж хэлмээр байна. Гадаад харилцааны яамд олноороо ирээд Япон, Солонгос явмаар байна гээд эмх замбараагүй байдал үүсгэх гээд байна. Тэгэхээр ГХЯ, УОК-ын Шуурхай  гадаадад зорчих иргэдийн бүртгэл хийхгүй гэдгийг хатуу хэлье.

Л.Мөнхтүшиг: ГХЯ гадаад улс руу зорчих иргэдийг БҮРТГЭХГҮЙ
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.