НОБГ: Усанд боогдсон 20 гаруй иргэнийг аварч, аюулгүй болгожээ
Нийслэлд өчигдөр орсон борооны улмаас өнөөдрийн13:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд Налайх дүүрэгт гурван удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж давхардсан тоогоор 34 алба хаагч үүрэг гүйцэтгэж, усанд боогдсон 20 иргэний аюулгүй байдлыг хангаж ажиллажээ. Мөн тус дүүргийн найман хороонд байрлах "Ану" хотхоны үерийн даланд урсаж орж ирсэн элс, хайргыг зөөж гарган, ус зайлуулах суваг шуудуу босгох ажлыг зохион байгуулсан байна.