Монгол Улс түүхэндээ анх удаа 126 УИХ-ын гишүүнтэй болж, тэд төр түмнээ төлөөлөхөөр сонгогдсон байгаа билээ. Эдгээр өдрүүдэд Анхдугаар чуулганаа хийж, Засгийн газрын гишүүдээ томилж, ажлаа жинхлэж эхэлсэн байгаа. Хэдий найр наадам, сум аймгуудын түүхт 100 жилийн ой болж байгаа ч шинэ гишүүд ажилдаа орж, ажлаа явуулж байгаа бол зарим нь сумдын ой хэсээд явж байгаа харагдав. Харин шинэ гишүүдээс 48 нь улсаас байртай болох хүсэлт өгсөн гэдэг мэдээлэл гарч эхэлжээ. Одоогоор хэн хэнийх нь нэр тодорхой биш байгаа ч их хуралд нэр дэвшихээс өмнө ХОМ-ээ мэдүүлдэг бөгөөд бүгд байртай машинтай гэж мэдүүлсэн байгаа. Гэвч ийнхүү "шуналтаж" нийслэлд байртай болох гэсэн гишүүд байгаа бололтой. Уг нь гэрээ засаад төрөө зас гэж үг бий. Гэр орны асуудлаа засчихаад төрд ажиллах ёстой байтал ийнхүү байр савны асуудал хөөцөлдөж, хүсэлт гаргасан байх юм. Тэдний худалдаж авах байрны мөнгө хаанаас гарах вэ. Нөгөө л татвар төлөгчдийн мөнгө. Төрийн мөнгө гэж байдаггүй татварын мөнгө л гэж байдаг юм шүү гэсэн шүүмжлэлийг иргэд ярьж, бичиж эхэлжээ. Түүнээс гадна УИХ-ын гишүүний суудлаасаа буусан хэдий ч нэг жилийн хугацаанд цалингаа бүтнээр нь авдаг гэсэн мэдээлэл байгаа юм. Уг нь татвар төлөгчид тэднийг тэжээх ёсгүй юмсан.