| | USD/MNT 0₮
Энэ жилийн төрийн их баяр наадмын барилдааны тавын даваа буюу начны даваанд Өмнөговь аймгийн Ноён сумын уугуул Аймгийн хурц арслан М.Буяндэлгэрийг Улсын заан Б.Пүрэвсайхан амлаж аван барилдсан билээ. Барилдааны явцад улсын заан халтирч унаж, хөлдөө гэмтэл авсан. Уг нь аймгийн хурц арслан М.Буяндэлгэрийг давсан гэж үзэн улсын заан Б.Пүрэвсайхан элэг бүсээ тайлж өгсөн юм. Гэвч хөлийн цэцүүд болон баяр наадам зохион байгуулах комиссынхон улсын зааныг давсан гэж үзэж дараагийн даваанд нь гаргасан юм. Угтаа бол улсын заан унаж, аймгийн хурц арсланг улсын цолтон болсон гэж хүлээн зөвшөөрсөн байхад хөлийн цэцүүд шийдвэр гаргасныг М.Буяндэлгэр эсэргүүцэж, өргөдөл гаргажээ.
Тэрбээр "Сайн байцгаана уу?Сайхан наадсан уу? Миний бие энэ жил Улсын наадмаар 4 давж тавын даваанд Б.Пүрэвсайхан заан амлан авч харгүй сайхан барилдсан. Барилдааны явцад Б.Пүрэвсайхан зааны хөл гэмтэж ах нь барилдах боломжгүй боллоо дүү дав гээд элэг бүсээ тайлж өгсөн. Элэг бүсээ тайлж өгөх бол өөрийгөө унасан эсрэг бөхөө дав гэж хүлээн зөвшөөрч байгаа үйлдэл. Баяр наадам зохион байгуулах комисст өргөдөл гаргаж өгсөн тул эргэн нэг харж үзнэ үү. М.Буяндэлгэр" гэжээ.