| | USD/MNT 0₮

Сэрэмжлүүлэг: Өчигдрийн байдлаар усны ослоор нийт 68 иргэн амиа алджээ

Урин дулаан цагт буюу зуны улиралд усанд живж нас барах тохиолдлын тоо нэмэгддэг байна. Өчигдөр ОБЕГ-аас сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж, усны ослоор нас барсан тохиолдол өмнөх оноос 3,9 хувиар нэмэгдсэн байна гэсэн статистикийг өгчээ. Тухайлбал, энэ сарын 19 буюу өчигдрийн байдлаар нийт 68 иргэн усны ослоор амиа алдсан байна. Үүний дотор бага насны хүүхэд болон архи дарс ууж гол руу орж амиа алдсан хүмүүс ч байна. Мөн сэлж чадна хэмээн нууранд ороод хөл алдаж амиа алдсан ч хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн Баян-Өлгий аймагт аялж зугаалж яваад гэр бүлийн 5 хүн амиа алдсан харамсалтай хэрэг ч бүртгэгдээд байгаа юм.

Тиймээс ОБЕГ-аас завьт эргүүлийг байнга хийж байгаа. Мөн голын захад амарч байгаа аялагчдад зөвөлгөө мэдээлэл сэрэмжлүүлэгийг байнга өгч ажиллаж байна. Гэсэн хэдий ч усны ослын тоо баримт тохиолдол буурахгүй байгаа талаар албаныхан хэллээ. Хүн бүр хариуцлагатай байх ёстой. Бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, архи дарс уусан үедээ гол нуур руу орохгүй байхыг зөвлөе. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.