| | USD/MNT 0₮
Ургамлын тоосноос үүдэх харшлын өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой “Шарилжгүй Улаанбаатар” аяны нэгдүгээр үе шат энэ сарын 1-21-ний өдрүүдэд үргэлжилнэ.
Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагууд, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтын аж ахуйн нэгжүүд, хороодын Засаг даргын ажлын алба, иргэдийн бүлгийн оролцоотойгоор шарилжийг цэвэрлэж байгаа юм. Нийслэлийн шарилжийг цэвэрлэх хоёрдугаар үе шат наймдугаар сарын 5-26-ны өдрүүдэд болно.