| | USD/MNT 0₮

Өмгөөлөгч Б.Баатарсайхан: Бид давж заалдана

Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, өчигдөр орой эрүүгийн анхан шатны шүүх шийдвэрээ гаргаж, түүнд 4 жил 9 сарын хорих ял оноосон. Шүүхээс Н.Өнөрцэцэгийг Цагдан хорих 461 дүгээр анги руу шууд ачиж авч явсан байгаа юм. Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн нь "Охиноо цагаадаад гараад ирнэ гэдэгт итгэлтэй байсан. Ийм ял онооно гэж ёстой бодоогүй. Гомдолтой байна" гэсэн. Мөн ард иргэд ч шударга ёсыг шаардаж, өчигдөр шүүхийн гадаа цуглаж, үг үзэл бодлоо илэрхийлсэн байгаа юм.

Харин анхан шатны шүүхээс 4 жил 9 сарын хорих ял сонссон Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан "461-р хорих анги руу түүнийг авч явсан. Бид давж заалдана" гэдгээ илэрхийлсэн юм.

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.