| | USD/MNT 0₮

ХӨВСГӨЛ, СЭЛЭНГЭ АЙМГУУДАД ГАРСАН ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ойн түймэрт урьдчилан байдлаар 2 га талбай өртөн шатжээ. Тодруулбал, долдугаар сарын 19-ний өдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ойн түймэртэй байна.

 Түймрийг унтраахаар дээрх аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид мэргэжлийн анги, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж байна.

 Иймд, иргэд, аялагчид та бүхэн аялалаар ой, хээрт явахдаа ил задгай гал түлсэн тохиолдолд галыг бүрэн унтраах, гал унтраах багаж хэрэгсэл тогтмол авч явах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж байгаль, эх дэлхийгээ хамгаалахыг онцгойлон анхааруулж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.