| | USD/MNT 0₮

Л.ЭНХ-АМГАЛАН: Үндэсний их баяр наадам, сар шинийн баярын амралтын өдрийг нэмэгдүүлэх нь зөв болох талтай

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.ЭНХ-АМГАЛАН өөрийн цахим хуудаснаа үзэл бодлоо илэрхийлсэн нь олны анхаарлыг ихэд татав. Тодруулбал,

“Үндэсний наадмын болон цагаан сарын баярын өдрүүд харьцангуй цөөн хоног амраад ажил эхэлдэг  учраас төрийн байгууллагуудын ажлын бүтээмжид муугаар нөлөөлдөг. Зуны дэлгэр цагт хүн бүр гэр бүлээрээ хөдөө гадаа аялах, нутагтаа очиж амрах, цагаан сараар хөдөө орон нутгийг зорьж шинэ золгуут хийх хэрэгцээ, шаардлага гардаг. Бодит байдал дээр ажлын өдөр нэртэй ч албан бусаар амралт сунжирдагийг та бид бүгд мэднэ.

Тиймээс Монгол Улсын хэмжээнд бүх нийтээр тэмдэглэх 16 баярын өдрөөр 16 удаа амардаг.  Үүнийг цөөлж, үндэсний их баяр наадам, сар шинийн баярын амралтын өдрийг нэмэгдүүлэх нь зөв зохицуулалт болох талтай нь ажиглагдаж байна. Гадаадын бусад улсад ч гол чухал баяраар урт амардаг туршлага бий.  Та бүхэн энэ асуудал дээр ямар саналтай байгаагаа нээлттэй хуваалцана уу” гэж бичжээ.

 

Улс төр

Сэтгэгдэл (18)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.