| | USD/MNT 0₮
Төв аймаг, Лүн сум. Өгөөмөр багийн “Хуучин модон гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 4 км/-т гэр бүлийнхээ хамт амарч байсан иргэн Б нь “Туул” голын усанд сэлж байгаад живсэн гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 15:03 цагт ОБЕГ хүлээн авчээ.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ар гэрийнхэнтэй хамтран иргэн Б /21 настай, эрэгтэй/-ийг 07.17-ны өдрийн 07:00 цагаас мөн өдрийн 22:24 цаг хүртэл 110 км зайд “Туул” голын усаар завиар урсаж, анх осолдсон газар “Якорь”, “Тэмтрүүл” ашиглан эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Харамсалтай нь үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон аж. Нэмэлтээр Үндэсний аврах бригадын алба хаагчид 07.18-ны өдрийн 06:15 цагт хөдөлгөөн үйлдсэн байна.