| | USD/MNT 0₮

Нийслэлийн 36 сургууль гурван ээлжээр хичээллэнэ

Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн тоо 40 орчим мянгаар нэмэгдэх тооцоолол гарчээ.

Ингэснээр ирэх хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23,188 суралцагч гурван ээлжээр хичээллэх нөхцөл байдал үүсжээ. 2023-2024 оны хичээлийн жилд нийт 27 байршилд сургуулийн зориулалттай түрээсийн байрыг ашиглаж, гурван ээлжийн асуудлыг шийдвэрлэсэн. Иймд 13 байршилд түрээсийн байрыг үргэлжлүүлэн ашиглаж, шинээр 16 байршилд түрээсийн байр нэмэхээр төлөвлөж байгааг Боловсролын Ерөнхий Газраас мэдээллээ.

Баянзүрх дүүрэгт 11 сургууль /14, 97, 21, 111, 120, 68, 142, 30, 53, 69, 155-р сургуулиуд/

Хан-Уул дүүрэгт 9 сургууль /15, 34, 59, 75,115, 130, 32, 52, 156-р сургуулиуд/

Сонгинохайрхан дүүрэгт 5 сургууль /Хөгжил, 62, 122, 123, 154-р сургуулиуд/

Баянгол дүүрэгт 4 сургууль /141, 38, Оюуны ундраа, Эрдмийн өргөө сургуулиуд/

Ажлын хэсэг өнөөдрөөс дээрх байршлуудад ажиллаж эхлэх аж.

Харин орон нутгийн хэмжээнд 40 буюу түүнээс дээш бүлэг дүүргэлттэй долоон сургууль байгаа бол нийслэлийн хэмжээнд 22 сургууль байна.

Ховд, Төв, Дархан Уул, Хөвсгөл, Орхон, Дорнод аймагт ерөнхий боловсролын сургуулийн ачаалал нэмэгдэх төлөв гарчээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.