| | USD/MNT 0₮

Сэлэнгэ аймгийн Ерөө голын усанд сэлэхээр орсон 30 настай эрэгтэй осолдож, амь насаа алджээ

Сэлэнгэ аймаг, Шаамар сум. Дулаанхан 3 дугаар багийн “Ерөө голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 53 км/-т гэр бүлийн хамт амарч байсан иргэн Ё нь “Ерөө” голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 12:23 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Тус дуудлага мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагч, ар гэрийн хүмүүстэй хамтран иргэн Ё/30 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллажээ. Улмаар 07.17-ны өдрийн 11:05 цагт анх осолдсон газраас 17 км-т "Хянгартай" гэдэг газар голын эргээс 9 метрийн зайд, 2 метрийн гүнээс цогцсыг олж уснаас гарган, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.