| | USD/MNT 0₮

МАН-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛЖ, НДШ ТӨЛДӨГ ИРГЭДИЙГ ОРОН СУУЦЖУУЛНА

Монгол Ардын нам өнөөдөр Бага хурлаа онлайн хэлбэрээр зохион байгуулж байна. Уг бага хурлыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ удирдан чиглүүлж байгаа бөгөөд хот, хөдөөгийн 38 газраас шууд холбогдож байгаа аж. Улмаар мөрийн хөтөлбөрөө эцэслэн танилцуулж, санал солилцож буй юм.  

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "МАН-ын энэ удаагийн мөрийн хөтөлбөр үндсэндээ дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэх бөгөөд банкны зээлийн хүүг бууруулах реформ, орон сууцжуулах хөтөлбөр багтсан. 

Орон сууцыг тасралтгүй барьсаар байгаа ч гэсэн орон сууцны үнэ зорилтот бүлэг худалдан авах боломжтой түвшинд очихгүй байна. Тийм учраас Сингапурын хуримтлалын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг мөрийн хөтөлбөрт тусгасан. Нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцанд орох, түүнд нь төр оролцохоор байна.

Мөн төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд мега төслүүдтэй холбоотой зорилтууд мөрийн хөтөлбөрт орсон. Төмөр замын төслүүдийг хэрэгжүүлнэ. Нүүрс болон зэсээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож экспортолно.

Мөн Энэтхэг рүү нүүрс экспортолж, хоёр гарцтай болох зорилтуудыг багтаасан. Уул уурхай дээр нэмээд таван эдийн засгийн салбарыг дэмжинэ. Түүн дээрээ татвар болон нийгмийн даатгалын дэмжлэгтэйгээр төр, хувийн хэвшил яаж орох уу, гаднын хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчидтэй холбоотой тодорхой зорилтууд дээр төр юу хийх вэ, хувийн хэвшил юу хийх вэ гэдгийг тодорхой заасан зорилтууд орсон байгаа" гэв. 

 

МАН-ын энэ удаагийн мөрийн хөтөлбөр үндсэндээ дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэх бөгөөд банкны зээлийн хүүг бууруулах реформ, орон сууцжуулах хөтөлбөр багтсан.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.