| | USD/MNT 0₮

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумд гарсан ойн түймэр 15 хоног үргэлжилж байна

Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум. Мунгараг багийн “Шар нуур" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 265 км, сумын төвөөс баруун хойд зүгт 160 км/-т www.icc.mn сайтад 07.03-ны өдрийн 14:32 цагт ойн гал түймрийн цэг илэрчээ. Улмаар 07.17-ны өдрийн 19:01 цагийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбарын алба хаагч, Улсын тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагчид түймрийн зүүн талаас 2-3 км замыг туулан баруун талд гарч ирсэн, захаар нь тойрч цурамд оруулахаар ажиллаж байна.

Иймд иргэд та бүхэн аялал зугаалгаар явахдаа гал алдахаас сэргийлнэ үү!

 

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.