| | USD/MNT 0₮
БНХАУ-ын дайран өнгөрөх агаарын зам ачаалалтай байгаагаас Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаарт аяллын нислэг өнөөдөр хуваарьт цагаас 45 минутаар саатаж байгаа аж. Тиймээс дараагийн нислэг болох мөн өдрийн Сөүл чиглэлийн ОМ307/308 дугаарт аяллын нислэгийн хуваарьт цагт өөрчлөгдөж байна.
Тодруулбал, ОМ302 болон ОМ307/308 дугаарт аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:
Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаарт аяллын нислэг Инчён ОУНБ-аас 15:34 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 18:00 цагт бууна.
Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ307 дугаарт аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 19:00 цагт хөөрч, Инчён ОУНБ-д 23:10 цагт бууна.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ308 дугаарт аяллын нислэг Инчён ОУНБ-аас энэ сарын 18-ны 00:50 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 03:30 цагт буухаар тус тус төлөвлөснийг МИАТ комани мэдээлэв.