| | USD/MNT 0₮

МОНГОЛ УЛСЫН БАГ ОЛОН УЛСЫН СОРИЛГО ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХООР ТАЙВАНЬ УЛСЫГ ЗОРИЛОО

Дэлхийн ур чадварын 47 дахь тэмцээнд оролцох цахилгаан, тогооч, сантехникийн мэргэжлийн  багш, суралцагчид Тайвань улсын 54 дэх удаагийн Ур чадварын уралдаанд оролцохоор тус улсыг зорилоо.

Ур чадварын уралдаан 2024 оны 07 дугаар сарын 16-наас 07 дугаар сарын 22-ны өдрүүдэд болох ба Тайвань улсын өнцөг булан бүрээс 800 гаруй оролцогчид, Дэлхийн ур чадварын уралдааны бэлтгэл хангаж байгаа 13 улсын оролцогчид оролцоно.

Монгол улсын багийн бүрэлдэхүүнд:

- Цахилгаан мэргэжлээр оролцогч Б.Хишигт, эксперт багш Ж. Уранцэцэг,

- Тогооч мэргэжлээр оролцогч Техник Технологийн Политехник Коллежийн Г.Азбаяр, эксперт багш С.Цэнд-Аюуш,

- Сантехник мэргэжлээр оролцогч Барилгын Политехник Коллежийн Ш.Мөнгөншагай, эксперт багш С.Батаа,

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.