| | USD/MNT 0₮
Улсын онцгой комисс болон Засгийн газрын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацааг сунгаж, дөрөвдүгээр сарын 30-нийг хүртэл хөл хорио тогтоохоор болсон. Тодруулбал, бүх шатны боловсролын байгууллагуудын хөл хорионы дэглэмийг ирэх сарын 30-ны өдөр хүртэл сунгахаар болсон. Ресторан, баар, үйлчилгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсантай холбогдуулан ахуйн хүрээний архидалт нэмэгдэх болсон талаар цагдаагийн байгууллагаас анхааруулсаар буй.
Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 22-ны 06.00 цагийн орчимд ахуй хүрээний архидалтаас болж нэг хүн харамсалтайгаар амь насаа алдлаа. Тухайлбал, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 29 настай Ч, Ө нар нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байна. Улмаар маргалдаж, согтуурсан үедээ нэгнийхээ толгойн тус газарт нь хуванцар сандлаар цохиж, зодож амь насыг нь хохироожээ. Энэхүү хэргийг яг одоо Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа юм.
29 настай залуус архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрчээ