| | USD/MNT 0₮

Гэрээсээ гараад гурван хоног сураггүй алга болсон 17 настай хүүг үргэлжлүүлэн хайж байна

 Өвөрхангай аймаг, Арвайхээр. 9 дүгээр багийн 50 дугаар гудамжны 1 хүн 07.14-ний өдрийн 08:00 цагийн орчимд гэрээсээ явганаар гараад сураггүй алга болсон тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 07.15-ны өдрийн 21:00 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын  алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагч, ар гэрийн 20 хүнтэй хамтран иргэн Б/17 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж. Улмаар тус өдрийн 21:22 цагаас 07.16-ны өдрийн 00:45 цаг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 07.16-ны өдрийн  09:15 цагаас эхлэн Тарагт сумын Алтан тал багийн “Олон дов”, ”Даргийн гол” гэдэг газарт, 10 дугаар хороо, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тус тус  эрэн хайх ажиллагааг  зохион байгуулж 17:34 цагт зогсоосон байна. 07.17-ны өдрөөс Цагдаагийн байгууллага эрэн хайх ажиллагааг зохион байгуулна.

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.