| | USD/MNT 0₮

ОБЕГ: Гурван сумд гарсан ой, хээрийн түймрийн унтраахаар ажиллаж байна

Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар гурван сумд ой, хээрийн түймэр гарч байна.

Тодруулбал, Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум. Мунгараг багийн “Шар нуур" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 265 км, сумын төвөөс баруун хойд зүгт 160 км/-т www.icc.mn сайтад 07.03-ны өдрийн 14:32 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбарын 2 алба хаагч, Улсын тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагчид хамтран ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

- Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Бугант багийн "Марзын гарам" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 215 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 116 км-т, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 12:05 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч , “Баянсуудал” ойн мэргэжлийн анги, “Жаврай” ойн мэргэжлийн анги, Улаанбаатар Төмөр замын "Мод боловсруулах үйлдвэр"-ийн ажилтанууд хамтран түймрийг унтраахаар ажиллаж байна гэж ОБЕГ мэдээлэв.

- Сэлэнгэ аймаг, Мандал сум. Түнхэл багийн “Хүүш-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 300 км-т, Мандал сумаас зүүн урд зүгт 90 км-т/ firms.modaps.eosdis.nasa.gov сайтад 07.16-ны өдрийн 13:10 цагт ойн гал түймрийн цэг  илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын байгаль хамгаалагч, орон нутгийн иргэдтэй хамтран түймрийн голомт руу хөдөлжээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.