| | USD/MNT 0₮
Энэ жилийн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд харваачдаас допингийн шинжилгээ авсан. Шинжилгээний хариу Герман улсаас өнөөдөр ирсэн бөгөөд 3-4 бөхөөс допинг илэрсэн гэж нэр бүхий сайтуудаар гарсан нь ташаа болохыг Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос мэдэгдлээ. Маргааш ҮИБНЗ хорооны даргад танилцуулаад, үүний дараа олон нийтэд допингийн шинжилгээний хариуг мэдээллэх юм байна.