| | USD/MNT 0₮
Жилийн эцсийн байдлаар 2023 онд улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1%/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9%/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8%/ тохиолдлыг трихомониаз тус тус эзэлж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна.
Эх сурвалж: Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв
✅Бэлгэвч таныг ДОХ/БЗДХ, хүсээгүй жирэмслэлтээс хамгаална.